• 70276811
  • 2021zaamar@gmail.com
СУМЫН ОНЦГОЙ КОМИСС МЭДЭЭЛЖ БАЙНА

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС МЭДЭЭЛЖ БАЙНА

Сумын онцгой комиссоос 2024.02.17-02.23 өдрийн хооронд нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 615 км урт (нийт хугацаанд 2617 км) зам гаргах ажлыг зохион байгууллаа.

 Тус удаагийн зам гаргах ажилд хүн хүч, техник, түлш тосны туслалцаа үзүүлэн иргэд малчдыг хүнс, өвс тэжээл татах, эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээ авах боломж нөхцөлөөр хангахад дэмжлэг үзүүлсэн “Гурвантамга” ХХК, “Заамар-Өгөөмөр хайрхан”ХХК-ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 Цасанд боогдож тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй болсон газруудад зам гаргах ажлыг үргэлжлүүлэн хийж байгаад бөгөөд “Заамарын хөгжил” ОНӨААТҮГ тасралтгүй ажиллаж байна.

 2024.02.23-ны өдрийн байдлаар нийт нутгаар цасны зузаан тал газар 27-44 см, 0.36г/см3 нягттай, хунгарласан газраа 50-80 см зузаантай байгаа нь олон жилийн дунджаас 3 дахин их байгаа юм.

2024-02-24 00:00:00