• 70276811
  • 2021zaamar@gmail.com
ГЭРЛЭЛТ БАТЛАХ ЁСЛОЛ-ын арга хэмжээг зохион байгууллаа.

✅Засаг даргын Тамгын газар, Соёлын төвтэй хамтран залуу гэр бүлүүдэд гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн тогтвортой байдал болон гэр бүлийн боловсрол олгох, гэрлэлтийн гэрчилгээг ёслол төгөлдөр гардуулах зорилгоор "Гэрлэлт батлах ёслол"-ын арга хэмжээг 2022 оны 10 дугаар сарын 11-ны билэгт сайн өдөр зохион байгууллаа.

✅Уг ёслолд Хайлааст 3-р багийн иргэн М.Отгонбаяр, Ц.Баасанцэрэн

Төв 4-р багийн иргэн А.Батсайхан, М.Бадамцэцэг

М.Равжир, Ц.Хонгорзул

Л.Бямбацэрэн, О.Хишигбаяр нарын залуу гэр бүлүүд оролцож албан ёсоор гэрлэлтийн батлахаа гардаж авлаа.

Хорол тооныг хазайлгахгүй

Хос зандан багана боллоо.

Өргөжин дэлгэрч байгаа манай суманд

Өрх айл нэмэгдлээ.

✅Ёслолын арга хэмжээнд оролцсон залуу хосууддаа аз жаргал, эрүүл энхийг хүсье.

2022-10-10 00:00:00