• 70276811
  • 2021zaamar@gmail.com
ХАЙЛААСТ БАГИЙН АХМАДУУД АХМАДЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

✅Ахмадын баярыг угтаж Хайлааст багийн 110 ахмад настанд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.

Энэ үеэр хийсэн бүтээсэн ажлаа төр засагтаа үнэлүүлж,

✅Аймгийн засаг даргын жуух бичгээр Д.Долгор, Ц.Дамдиндулам, Д.Дуламсүрэн, Б.Гантөмөр

✅Аймгийн хүндэт тэмдгээр Б.Хишгээ, Д.Цолмон

✅Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар Ц.Минжин, Т.Хандаа, Г.Чинчулуун, Б.Балбурам, Ц.Дамдиндулам, Д.Бямбаа,С.Дугарсүрэн, С.Дарьзав, Л.Бумцэнд нар шагнууллаа.

Ахмаддуудаа эрүүл энхийг хүсэн ерөөе.

✅Мөн ахмадын баярын үйл ажиллагааг ивээн тэтгэж, хамтран ажилласан "Заамар гоулд" ХХК, "Топ ган дриллинг" ХХК, "Эрдэнэочир" нөхөрлөл, "Эм жи жи" ХХК, иргэн Д.Угтахбаяр нартаа баярлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.        
    	    
        <div style= 2022-09-29 00:00:00