• 70276811
  • 2021zaamar@gmail.com
Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ

1968 онд малчны сургууль нэртэй байгуулагдаж 1969 оноос ХАА-н ТМС, 1971 оноос НҮБ-ийн санхүүжилтээр өргөжсөн. 1992 оноос МСҮТ болоэ зохион байгуулагдсан. Монгол Улсын ХАА-н салбар, улсын болон хувийн аж ахуйн нэгжүүдэд  ногоочин, жимсчин, малын санитарч, фермер эрхлэгч, автын засварчин, тогооч, үсчин, барилгын өргөн  мэргэжил, сантехникч, гагнуурчин, оёдолчин зэрэг  6000 гаруй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэсэн бөгөөд нийт 46 багш ажилчидтай 420 хүүхэд хичээллэх хичээлийн байр, дадлагын газар, 240 хүүхдийн дотуур байр, 40 хүний суудалтай 8000 гаруй номын фонд бүхий номын сантай, 100 хүний суудалтай цайны газар, туслах аж ахуй үйлдвэрлэлээр дотуур байрны сурагчдын хүнсний хагас жилийн ихэнх хэсгийг хангадаг сургалтын авто машин техник хэрэгсэлээр хангагдсан. Тус сургууль иргэд ААН-ийн захиалгаар 11 төрлийн мэргэжил эзэмшүүлэх түр сургалтыг зохион байгуулж байна. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 2021-2022 оны хичээлийн жилд 13 мэргэжлээр 340 сурагч суралцаж, 18 багш ажиллаж байна.

2022-06-16 20:02:59