И.Дашдорж нь 1996 онд Төв аймгийн Заамар суманд төрсөн.
2003-2013 онд Заамар сумын 11 жилийн дунд сургууль. 2013-2018 онд МУИС-ийг математикийн багш
2019 онд Монголын удирдлага шинэчлэл менежментийн академийг нягтлан бодогч, нярав мэргэжлээр тус тус төгссөн.
Одоогоор Улаанбаатар хотод “Их мянган инженерчлэл” ХХК-д 2020 оноос нягтлан бодогчоор ажиллаж байна.
ГАВЪЯА ШАГНАЛУУД:
- Хүүхэд Залуучуудын хөгжлийн төвийн шилдэг сурагч / Баянгол дүүргийн 13-р сургууль/
- Заамар сумын 9-р ангийн төгсөлт /Шилдэг сурагч/
- Заамар сумын 11-р ангийн төгсөлт /Шилдэг сурагч/
- Математикийн олимпиадын медаль / Алт, мөнгө, хүрэл /
- Шатрын тэмцээний 4 медаль / Алт, мөнгө, хурал/
ЗААМАР СУМЫН ХАРЪЯАТ “АЙМГИЙН ГОЦ МЭРГЭН” Б.ЦЭВЭГСҮРЭН АХЛАГЧТАЙ ШАГАЙН ХАРВААНЫ БАГТ
- 2013 он, Заамар сумын аварга шалгаруулах цуваа харвааны тэмцээнд /1-р байр/
- 2013 он, Заамар сумын аварга шалгаруулах багийн харвааны тэмцээнд /2-р байр/
- 2015 он, Заамар сумын сургуулийн 90-н жилийн ойн баяраар /3-р байр/
- 2015 он, Цээл сумын баяр наадам /3-р байр/
- 2016 он, Заамар сумын баяр наадам /3-р байр/
- 2019 он, Цээл сумын 43-н жилийн ойн баяр наадам /2-р байр/
- 2019 он, “Цээл сайхан нутгаа магтья” бэсрэг наадам цуваа харваа /1-р байр/
- 2019 он, Заамар сум “Эх орончдын өдөр” /1-р байр/
- 2019 он, “Сонгино хайрхан уулын тахилга” иргэдийн баяр /2-р байр/
- 2019 он, Заамар сумын Төмстий багийн өдөрлөг /2-р байр/
- 2019 он, Бор нуур сумын Сар шинийн шагайн харваа /3-р байр/
- 2020 он, Төв аймаг Дэлгэрхаан сум, нээлтийн шагайн харваа /2-р байр/
- 2020 он, Төв аймаг байгуулагдсаны 97 жилийн баяр наадам /2-р байр/
Улмаар 2020 онд “Их мянган инженерчлэл” ХХК-д ажилд орж Улаанбаатар хотод ажиллаж амьдрах шаардлагатай болсноор:
- 2021 оноос Аргалант сумын харъяат “Аймгын гоц мэргэн “ Пүрэвсүрэн ахлагчтай шагайн харвааны багт орж
- 2021 онд Борнуур сумын шагайн харвааны зөвлөлийн нээлтийн тэмцээн /2-р байр/
- 2022 онд Төв аймаг Баян суманд Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд /2-р байр/ АЙМГИЙН ГОЦ МЭРГЭН цолыг гардан авсан.
- 2022 онд Улаанбаатар хот МШХХ 32 дахь удаагийн УАШ тэмцээнд 3-р байр /МОНГОЛ УЛСЫН МЭРГЭН/ цолны болзлыг хангасан.
Заамар сумын түүхэнд Монголын үндэсний спорт-тоглоом шагайн харвааны төрлөөр анхны “Монгол улсын мэргэн” цол хүртэж үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хувь нэмэрээ оруулаад байна.
2022-07-01 17:12:37