• 70276811
  • 2025zaamar@gmail.com
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ЗАВСРЫН ТООЛЛОГО – 2025 

 Хүн ам, орон сууцны завсрын тооллогыг холбогдох хууль болон зарчим, зөвлөмжид заасны дагуу бүртгэлд суурилсан аргаар буюу иргэдийн төрд байгаа мэдээллийг ашиглан зохион байгуулж байна.

 Үндэсний Статистикийн Хорооноос тооллогын мэдээллийн чанарыг сайжруулах зорилгоор 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд мэдээллийг нь тодруулах шаардлагатай иргэдтэй утсаар холбогдох юм.

 Монгол Улсын иргэн та Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогодоо идэвхтэй хамрагдаарай.

https://www.facebook.com/reel/1812102349477925

2025-10-30 11:50:45