• 70276811
  • 2025zaamar@gmail.com
ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2025 оны 11-р сарын 11-нд 11:00 цагаас Төв аймгийн Заамар суманд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа цахим болон танхим хэлбэрээр зохион байгуулагдана.

Уг дуудлага худалдаанд цахим хэлбэрээр оролцох оролцогчид 2025 оны 11-р сарын 04-ний 09:00 цагаас эхлэн 2025 оны 11-р сарын 10-ны 15:00 цаг хүртэл газрын дуудлага худалдааны MLE.mn сайтаар бүртгүүлнэ.

Танхим хэлбэрээр оролцох оролцогчид 2025 оны 11-р сарын 06-ны 09:00 цагаас 2025 оны 11-р сарын 11-ний 10:30 цаг хүртэл бүртгүүлнэ.

Танхим хэлбэрээр зохион байгуулагдах дуудлага худалдаа Заамар сумын ЗДТГ-ын хурлын танхимд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг MLE.mn сайт болон 99841699 дугаараас лавлана уу.

2025-10-10 11:21:05