• 70276811
  • 2025zaamar@gmail.com
ГЭРЛЭЛТ БАТЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Засаг даргын Тамгын газар, Соёлын төвтэй хамтран залуу гэр бүлүүдэд гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн тогтвортой байдал болон гэр бүлийн боловсрол олгох, гэрлэлтийн гэрчилгээг ёслол төгөлдөр гардуулах зорилгоор "Гэрлэлт батлах ёслол"-ын арга хэмжээг 2025 оны 10 дугаар сарын 24-ний билэгт сайн өдөр зохион байгууллаа.

Уг ёслолд Хайлааст 3-р багийн иргэн Б.Нүүдэл, Э.Ундармаа

Төмстэй 2-р багийн иргэн Д.Шажиндалай, М.Туул нарын залуу гэр бүлүүд оролцож албан ёсоор гэрлэлтийн батлахаа гардаж авлаа.

Хорол тооныг хазайлгахгүй

Хос зандан багана боллоо

Өргөжин дэлгэрч байгаа манай суманд

Өрх айл нэмэгдлээ.

Ёслолын арга хэмжээнд оролцсон залуу хосууддаа аз жаргал, эрүүл энхийг хүсье.

2025-10-24 11:59:40