• 70276811
  • 2025zaamar@gmail.com
ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ГАДААД ПАСПОРТЫН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Төв аймгийн Заамар сумын иргэд гадаад паспорт захиалахдаа заавал аймгийн төвийг зорих шаардлагагүй болж, өөрийн оршин суугаа сумандаа шууд захиалга өгөх боломжтой боллоо.

Тус сумын улсын бүртгэгч Улсын бүртгэлийн хэлтсээс зохион байгуулсан улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой нэмэлт сургалтанд амжилттай хамрагдаж, шаардлагатай мэдлэг чадварыг эзэмшсэнээр гадаад паспортын бүртгэл хийх эрхийг нээж өгөөд байна. Ингэснээр иргэд цаг хугацаа, зардал хэмнэх боломжтой төдийгүй төрийн үйлчилгээг орон нутагтаа түргэн шуурхай авах нөхцөл бүрдэж байгаа юм.

Цаашид Улсын бүртгэлийн хэлтсээс улсын бүртгэлийн үйлчилгээг анхан шатанд үе шаттайгаар нэмэгдүүлж, иргэдэд илүү хүртээмжтэй, шуурхай, цахимжсан үйлчилгээ үзүүлэх зорилт тавин ажиллаж байна.

2025-10-20 09:45:11