• 70276811
  • 2025zaamar@gmail.com
НОМЫН БАЯР-2025 АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОГДЛОО

Уламжлалт зан заншилаа хөгжүүлж, хүүхэд, залуучууд, иргэдийг номтой нөхөрлүүлэх, номыг шимтэн уншдаг болгох дадал хэвшүүлэх, үндэсний бичиг соёлоо сурталчлан таниулах, ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Номын баяр зохион явууллаа.

Баярын хүрээнд Төрийн албан хаагчдын дунд “Номтой монита” арга хэмжээ боллоо. Мөн

1-5-р ангийн сурагчдын дунд зарласан “Номын хавчуурга” хийх уралдаанд 1-р байранд Ж.Эрдэнэчимэг багштай 5а анги, 2-р байранд Ганчимэг багштай 2б анги, 3-р байранд Э.Отгонжаргал багштай 5б анги

6-9-р ангийн сурагчдын дунд зарласан “Ном бол ертөнцийг харах цонх” гар зургийн уралдаанд 1-р байранд 8в ангийн сурагч М.Номин-Эрдэнэ, 2-р байранд Хоролгарав ахлагчтай 8б анги, 3-р байранд М.Энэрэл ахлагчтай 9б анги

10-12-р ангийн сурагчдын дунд зарласан “Ном уншихын ач тус” нөлөөллийн бичлэгийн уралдаанд 1-р байранд 11а анги, 2-р байранд 12б анги, 3-р байранд 11б анги тус тус шалгарлаа.

Арга хэмжээний үеэр сумын номын сангийн шилдэг уншигчид мөн тодорлоо

Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдгээр уншигч Б.Цэрэннадмид

“Шилдэг уншигч хамт олон”-оор Ж.Эрдэнэчимэг багштай 5а анги

“Шилдэг уншигч”-аар 3а ангийн сурагч Б.Саруул-Эрдэнэ

“Шилдэг уншигч”-аар 6б ангийн сурагч Э.Номинзул

“Шилдэг уншигч”-аар 11а ангийн сурагч Б.Ариунжаргал нар тодорлоо.

Баярын үеэр үзэгчдийн дунд мөнгөтэй асуулт, хариултын тэмцээн мөн зохион байгуулагдлаа.

2025-10-16 14:41:41