• 70276811
  • 2025zaamar@gmail.com
СУМЫН ӨНДӨР НАСТАНГУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын их үйлсэд идэр залуу нас, мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан сумын хамгийн өндөр настан 96 настай Замбалын Ичинхорлоод Засаг дарга Б.Самбуу хүндэтгэл үзүүллээ.

Мөн Тосон 1-р багийн өндөр настан Навааншаравын Содномпил, Төв 4-р багийн өндөр настан Дагвын Дашзэвэг, Төв 4-р багийн өндөр настан Жигмэддоржийн Чимэдрэгзэн нарын гэрт очин хүндэтгэл үзүүллээ.

Азай буурлууддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье

2025-10-15 11:40:14