• 70276811
  • 2025zaamar@gmail.com
"АЛТАН НАМАР-2025" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг АЛТАН НАМАР үзэсгэлэн худалдаа амжилттай боллоо.

Нийт 20 иргэн, аж ахуйн нэгж оролцож өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчилан, борлуулж иргэддээ үйлчиллээ.

Үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос

Борлуулалтаараа тэргүүлсэн бүтээгдэхүүнээр: Төмстэй багийн иргэн Г.Гэрэлсайхан /цагаан идээ/

Хэрэглэгчдийн талархлыг хүртсэн бүтээгдэхүүнээр: Төв 4-р багийн иргэн Э.Нарангарав /шар сүүний чихэр бүтээгдэхүүнээр/

Онцлох шинэ бүтээгдэхүүнээр: Төв 4-р багийн иргэн С.Сэдэд /хүүхдийн дээл бүтээгдэхүүнээр/ тус тус шалгарч дүгнэгдлээ.

Нийт оролцсон иргэд, аж ахуйн нэгжүүддээ баярлалаа

2025-10-11 12:14:21