• 70276811
  • 2025zaamar@gmail.com
ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

НҮБ-ын Ерөнхий ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын өдөр болгон тунхагласан.

Уг өдрийг угтан Заамар сумын Хүүхдийн төлөө зөвлөлөөс Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 7-12 дугаар анги болон Заамар политехникийн коллежийн охидуудад Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ГҮНЖ төвтэй хамтран “Би өөрчлөлтийн эхлэл-Охидын хүч" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад сумын Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд болон нийт 188 охин хамрагдаж өөрийн эрх, хамгааллын чиглэлээр мэдлэгээ нэмэгдүүллээ.

2025-10-09 17:19:21