Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- МЭДЭЭ
- ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУД
- ШИЛЭН ДАНС
- ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САН
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ЗУРГИЙН САН
Энэ оны 09 сарын 10-ны өдөр Хайлааст багийн Баянголын дэнж, Урд дэлэн гэх газруудад малчидтай, ЕБ-ын 2-р сургуулийн спорт зааланд төрийн албан хаагчидтай хэсэгчилсэн уулзалтууд хийв. Тус хэсэгчилсэн уулзалтад нийт 65 өрхийн 75 малчин, 3 төсөвт байгууллагын 68 төрийн албан хаагч оролцож тулгамдаж буй асуудлууд, болон 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар санал солилцлоо.
Сумын Засаг дарга Б.Самбуу уулзалтаас гарсан яаралтай шийдвэрлэх боломжтой саналуудыг холбогдох мэргэжилтнүүдэд хугацаа өгч шийдвэрлэж ажиллах үүрэг өгч, зарим нэг асуудлуудыг бодлогын баримт бичигт тусгаж ажиллахаа илэрхийллээ.
2025 оны 09 сарын 11-ний өдөр Хайлааст багийн төвд ЗДТГ-ын даргаар ахлуулсан мэргэжилтэн, алба хаагч нар нийт 85 иргэнд төрийн үйлчилгээ үзүүлж асуудлыг шийдвэрлэн, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.