Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- МЭДЭЭ
- ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУД
- ШИЛЭН ДАНС
- ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САН
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ЗУРГИЙН САН
Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлийг хүүхдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр долоодугаар сарын 07-ний өдрөөс 08-ний өдрүүдэд 08:00 цагаас 17:00 цаг хүртэл Сумын Засаг даргын тамгын газар, долоодугаар сарын 09, 10-нд Хурдан морины уралдааны бүртгэлийн талбай дээр тус тус бүртгэлийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Мөн хурдан морины уралдаанч хүүхдийг бүртгүүлэхдээ эрхэм хүндэт уяач та бүхэн заавал уралдаанч хүүхдийнхээ хамт ирж цахим бүртгэлд бүртгүүлнэ.
Уралдаанч хүүхдийг бүртгүүлэхэд шаардлагатай материалын жагсаалт
Хурдан морины уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, морины эзэн, уяачтай хийсэн хүүхдийн эрх, аюулгүй байдлын гэрээ
Хүүхдээ морь унуулахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн ‘’Зөвшөөрлийн бичиг’’
Хүүхдийн төрсний гэрчилгээ, 16 нас хүрсэн бол иргэний үнэмлэх
Хүүхдийн эрүүл гэдгийг тодорхойлох эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт
Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалд даатгуулсан гэрээг авчирна.
Уяачийн иргэний үнэмлэх
Эцэг эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
Уралдаанч хүүхэд бүртгэгч:
Хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан А.Отгонбаяр 94030422
Жич: Бүртгэлээ хийлгээгүй хүүхдийг мордуулахгүй болохыг анхааруулж байна.