• 70276811
  • 2025zaamar@gmail.com
ХАЙЛААСТ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА

Хайлааст 3-р Багийн Иргэдийн нийтийн хурлын ээлжит бус нэгдүгээр хуралдаан 2025.06.06-ны өдөр боллоо.

Тус хуралдаанаар:

Төрийн байгууллагуудын мэдээлэл

Багийн Засаг даргын 2025 онд хийгдэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлуулах /иргэдээс санал авах/

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2026 онд хийгдэх ажлыг эрэмбэлэн, санал авах тухай

"Атилла гоулд" ХХК-ийн MV-022747 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд багийн иргэдийн санал тусгах тухай

"Баянгол Эко Заамар" ХХК-ийн MV-000290 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд багийн иргэдийн санал тусгах тухай

"Эрдэнэс Критикал Минериалс" Төрийн өмчит үйлдвэрийн газар, "Шижир алт" алтны үйлдвэрийн MV-022859 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд багийн иргэдийн санал тусгах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2025-06-08 11:16:31