• 70276811
  • 2025zaamar@gmail.com
ТЭРБУМ МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД ЗААМАР СУМЫН ЗДТГ-ЫН ХАМТ ОЛОН НЭГДЛЭЭ

"ТЭРБУМ МОД" үндэсний хөдөлгөөн, 2025 оны бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд ЗДТГ-ын албан хаагчид урд угтах хаалганы хашааны хог хаягдал, зэрлэг өвс зэргийг цэвэрлэн, 400 агч модны суулгац тарьж, хашааг янзаллаа.

Мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7 хувиар ихэсгэдэг ба модны навч нүүрсхүчлийн хийг шингээж хүчилтөрөгчийг ялгаруулдаг.

Тэрбум мод таны тарих нэг модноос эхэлнэ.

2025-05-26 17:42:05