Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- МЭДЭЭ
- ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУД
- ШИЛЭН ДАНС
- ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САН
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ЗУРГИЙН САН
Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан Заамар суманд "Дэлхийн хэмжил зүйн өдөр-2025" арга хэмжээ "Бүх цаг үеийн турш, Бүх ард түмэнд" уриатайгаар 2025 оны 5 сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
5 сарын 14-15-нд суманд үйл ажиллагаа явуулж буй байгууллага, иргэд аж ахуйн нэгжүүдэд стандартын дагуу үнэлгээ хийх, ашиглагдаж буй хэмжих хэрэгслийг баталгаажуулах /масс, эзэлхүүн, цахилгаан, даралт гэсэн 4 төрлөөр/, сургалтын үйл ажиллагаанууд болно.
Хөтөлбөрийн хүрээнд худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгж болон төрийн албан хаагч нарын дунд волейбол (холимог баг эрэгтэй 3, эмэгтэй 3), дартс (хос) баг нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй тэмцээнүүд зохион байгуулагдана.
Жич: Тэмцээний бооцоо 50,000₮
Холбогдох утас: 99036827, 95090947