• 70276811
  • 2025zaamar@gmail.com
"ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" Үндэсний хөдөлгөөн

"ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" Үндэсний хөдөлгөөн, нийтийг хамарсан арга хэмжээ өдөрлөгийн хүрээнд 2025 оны 05 сарын 12-13-нд Заамар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, "Монголын шугам бүжгийн Алтан холбоо"-той хамтран зохион байгуулж буй нийтийн биеийн тамирын арга хэмжээнд сумын нийт төрийн албан хаагч, иргэд, аж ахуйн нэгжүүдийг хамтран оролцохыг уриалж байна.

"Эмгүйгээр дасгал хөдөлгөөнөөр эрүүлжье" уриатай 2 өдрийн сургалтын хөтөлбөр:

2025.05.12-нд

12:00 цагт Төв 4-р багийн ахмадуудын дунд Соёлын төвийн спорт зааланд

16:00 цагт ЕБ-ын 1-р сургуулийн ахлах ангийн хүүхдүүдийн дунд Соёлын төвийн спорт зааланд

2025.05.13-нд

06:00 цагт бүх төрийн албан хаагч, иргэд, аж ахуйн нэгжүүд, ахмадууд, сургуулийн сурагчид бүгд Заамар парк цэцэрлэгт хүрээлэнгийн Хөл бөмбөгийн талбайд

10:00 цагт Төв 4-р багийн иргэд, ахмадууд, сурагчдын дунд Соёлын төвийн спорт зааланд "Монголын шугам бүжгийн Алтан холбоо"-ны тэргүүн, спортын тэргүүний ажилтан С.Бүжмаа, багш Б.Болормаа, багш Ч.Бадгэрэл нар дасгал бүжиг заана.

Холбоо барих утас: 95011888 ,99268104

Та бүхнийг идэвхитэй оролцохыг уриалж байна

2025-05-12 10:40:08