• 70276811
  • 2025zaamar@gmail.com
ЦАХИМ ОРЧИНД ЛУЙВРЫН ШИНЖТЭЙ ҮЙЛДЛИЙГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ

Цахим гэмт хэрэгтэн бага зардал гаргаж, их хохирол учруулдаг: Залилан, луйврын олон хэлбэр байдаг. Харин цахим залилан нь гэмт хэрэгтнээс хамгийн бага зардал, хүчин чармайлт шаарддаг бөгөөд бүтэлгүйтэх, цагдаад баригдах зэрэг талаасаа хамгийн бага эрсдэлтэй байдаг. Тиймээс цахим гэмт хэрэгтнүүдийн тоо олон, тэр хэрээр луйвар хийх шинэ арга, технологи хөгжиж цэцэглэсээр байна.

Тиймээс сошиал орчинд өөрийн хувийн мэдээллээ хуваалцах нь халдлага үйлдэгч нарт бэлэн хоол өгч байгаагаас ялгаагүй юм. “Messenger”, “Viber”, “Telegram”, “WhatsApp” зэрэг мессеж апп-аар ойр дотныхоо хүнтэй харилцахдаа бичсэн нууц үг, хувийн болон санхүүгийн мэдээллээ хуваалцаж байсан бол устгахыг зөвлөж байна.

2025-05-07 17:21:43