Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- МЭДЭЭ
- ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУД
- ШИЛЭН ДАНС
- ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САН
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ЗУРГИЙН САН
Монгол Улсын Шадар сайдын баталсан төлөвлөгөөний дагуу 2025.05.07-2025.05.09-ны хооронд Төв аймгийн хэмжээнд Гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулагдана.
Энэхүү сургалтын үйл ажиллагаанд бэлтгэл ажлыг хангах зорилгоор 2025.05.06-ны өдөр Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас сумын мэргэжлийн ангийн бүлэг, сумын Засаг даргын Захирамжаар байгуулагдсан Онцгой комиссын шуурхай штабын бүрэлдэхүүнд холбогдох хууль, дүрэм, журмын талаар сургалт зохион байгууллаа.
Энэ үеэр 27 сумаас 5 сум сонгож, сонгогдсон суманд бодитоор газар хөдлөлт, үер ус гэх мэт бодит гамшиг болж байгаа үеийн үйл ажиллагаа зохион байгуулагдах тул сумын иргэд уг ажиллагаанд бэлэн байж, хамтран оролцох нэн шаардлагатай байгаа тул бэлэн байдлаа хангаж, хамтран ажиллахыг хүсье.
Заамар сумын ЗДТГ