• 70276811
  • 2025zaamar@gmail.com
ЦЭРЭГ-СПОРТЫН ДӨЛ-2025 ТЭМЦЭЭН

Цэрэг-спортын Дөл тэмцээн Төв аймгийн хэмжээнд жил бүр зохион байгуулагддаг бөгөөд манай суманд 2025.04.29-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ тэмцээний зорилго бол сурагчдыг Цэрэг-Эх оронч хүмүүжил, үзэл төлөвшүүлэх, бие бялдар сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгох, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх, Монгол цэргийн залгамж халааг бэлтгэх зорилготой.

Уг тэмцээнд:

Тэргүүн байранд Политехник коллежийн баг

Дэд байранд ЕБ-ын 1-р сургуулийн 10А анги

Гутгаар байранд ЕБ-ын 1-р сургуулийн 11А, 11Б анги тус тус шалгарлаа.

Хамтран зохион байгуулсан Биеийн тамирын арга зүйч Б.Агваанринчин болон Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, Политехникийн коллежийн хамт олондоо баярлалаа.

2025-04-30 16:19:54