Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- МЭДЭЭ
- ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУД
- ШИЛЭН ДАНС
- ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САН
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ЗУРГИЙН САН
Монгол Улсын биеийн тамир спортын тухай хуулийг хэрэгжүүлэх, волейболын спортыг хөгжүүлэх, сурталчлах, ТӨВ-МИГ клубыг сурталчлан таниулах болон шинэ залуу тамирчдыг нээн илрүүлэх зорилгоор сумын аварга шалгаруулах волейболын тэмцээн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Заамар сумын Соёл спорт цогцолборын спорт зааланд зохион байгуулагдахаар боллоо.
Баг 8 гишүүнтэй /бүгд ижил хувцасаар жигдэрсэн байх/ эрэгтэй, эмэгтэй төрлөөр Заамар сумын харьяат болон тус суманд ажиллаж амьдарч буй насанд хүрэгчдийн дунд болно. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцохгүй.
Багийн ахлагчид 2025.04.18-ны 08:00 цагт багийн мэдүүлгээ авч ирэн техникийн зөвлөгөөнд оролцоно.
Хоцорсон ирээгүй багийг тэмцээнээс хасах учраас цагаа барин ирэхийг анхааруулъя.
Эхний 3 байранд орсон баг тамирчид бүсийн аварга шалгаруулах тэмцээнд орох эрхтэй болно.
Холбогдох утас: 95090947, 99075914
Зохион байгуулагч: ЗДТГ ТӨВ-МИГ клуб