• 70276811
  • 2025zaamar@gmail.com
ЗААМАР СУМЫН ХАЙЛААСТ БАГТ КИОСК МАШИН СУУРИЛУУЛЛАА

Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамнаас “Цахим Төв аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон сумдад үйл ажиллагаа явуулж буй “Хурдан төв”-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, төрийн байгууллагуудын үйлчилгээг хялбаршуулан, цахим хэлбэрт шилжүүлсэн “ХУРДАН Киоск" машиныг Заамар сумын Хайлааст багийн байранд байршууллаа.

“Киоск машин”-тай болсноор төрийн байгууллагын 35 нэр төрлийн 103 үйлчилгээ, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээг цахим хэлбэрээр, түргэн шуурхай авах боломж бүрдэж байгаагаас гадна иргэд цаг хугацаа, түлш шатахуун, хөрөнгө санхүүгээ хэмнэх давуу тал бий болж байна.

"Хурдан киоск" машинаас иргэд болон хуулийн этгээд Улсын бүртгэлийн лавлагаанууд, Нийгмийн даатгалын лавлагаа, Тоон гарын үсэг авах, Татвар төлөх, Авто тээврийн үйлчилгээнүүд, Даатгал торгууль, үүрэн холбооны үйлчилгээ зэрэг олон үйлчилгээ, лавлагаа, тодорхойлолтыг нэг дороос авах боломжтой болж байгаа юм.

2025-04-11 14:52:16