Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- МЭДЭЭ
- ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУД
- ШИЛЭН ДАНС
- ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САН
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ЗУРГИЙН САН
Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамнаас “Цахим Төв аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон сумдад үйл ажиллагаа явуулж буй “Хурдан төв”-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, төрийн байгууллагуудын үйлчилгээг хялбаршуулан, цахим хэлбэрт шилжүүлсэн “Киоск машин”-ыг хүлээлгэн өглөө.
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн Д.Батбаяр, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү болон Төв аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд тэргүүтэй аймгийн удирдлагууд оролцож сумдын удирдлагууд, төрийн албан хаагчдад "Киоск машин"-ыг хүлээлгэн өглөө.
“Киоск машин”-тай болсноор төрийн байгууллагын 35 нэр төрлийн 103 үйлчилгээ, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээг цахим хэлбэрээр, түргэн шуурхай авах боломж бүрдэж байгаагаас гадна иргэд цаг хугацаа, түлш шатахуун, хөрөнгө санхүүгээ хэмнэх давуу тал бий болж байна.
Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны зүгээс сумын ИТХ-ын дарга нарын албан хэрэгцээнд зориулан зөөврийн компьютерийг гардуулан өглөө.