Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- МЭДЭЭ
- ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУД
- ШИЛЭН ДАНС
- ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САН
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ЗУРГИЙН САН
Заамар сумын 1 дүгээр сургуулийн түүхт 100 жилийн ойн нэрэмжит идэрчүүдийн волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2025.01.18-19-ний өдрүүдэд Заамар суманд амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн тэмцээнд 16 сумын охидын 12, хөвгүүдийн 16, нийт 28 багийн 230 тамирчин оролцож аваргуудаа тодрууллаа.
Охидоос:
1- р байрыг М.Тунгалагтамир ахлагчтай Батсүмбэр сум
2- р байрыг Э.Энхнаран ахлагчтай Заамар сум
3- р байрыг Г.Одонгоо ахлагчтай ХЦСургууль
Хөвгүүдээс:
1- р байрыг Э.Анар ахлагчтай Батсүмбэр сум
2- р байрыг А.Түвшинбат ахлагчтай ХЦСургууль
3- р байрыг Б.Азбаяр ахлагчтай Заамар сум
Тэмцээний Шилдэг довтлогчоор охидоос Батсүмбэр сумын тамирчин Ц.Хонгорзул, хөвгүүдээс Батсүмбэр сумын тамирчин М.Эртуган, Шилдэг холбогчоор охидоос Заамар сумын тамирчин М.Марал, хөвгүүдээс ХЦСургуулийн тамирчин А.Түвшинбат, Шилдэг хамгаалагчаар охидоос Батсүмбэр сумын тамирчин М.Тунгалагтамир, хөвгүүдээс Заамар сумын тамирчин Б.Чагнаадорж нар шилдгүүдээр шалгарлаа.
Багийн нийлбэр дүнгээр:
1- р байрыг Спортын мастер С.Ууганбаатар дасгалжуулагчтай Батсүмбэр сумын “Хүй мандал” баг
2- р байрыг Спортын мастер Б.Агваанринчин дасгалжуулагчтай Заамар сумын “Заамар хан” баг
3-р байрыг Спортын мастер А.Дуламсүрэн дасгалжуулагчтай Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн багууд эхний байруудыг эзэллээ.