• 70276811
  • 2021zaamar@gmail.com
МАЛЫН ТЭЖЭЭЛИЙН ҮЙЛДВЭР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2021-2024 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд иргэдээс ирсэн саналаар сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Тосон багийн төв Ар-Уртад Малын тэжээлийн үйлдвэр ашиглалтад орж нээлтээ хийлээ.

Уг үйлдвэрийг Өгсөл Ар-Урт хоршоо хариуцан ажиллах ба малын тэжээлүүд үйлвэрлэн савлах, ашигт бактертай даршилсан тэжээл, тээрэмдсэн улаан буудай, уурагт тослогт тэжээл, тээрэмдсэн овъёос, хэрчсэн өвс тээрэмдсэн овъёос эрдэс зэрэг малд хэрэгтэй шимт тэжээлүүдийг мөн үйлдвэрлэн гаргаж зах зээлийн ханшаас доогуур үнээр нийлүүлэхээр ажиллаж байна.

Мөн иргэдийн улаан буудай, овъёос тээмэрдэх, ногоон тэжээл хэрчих ажлуудыг захиалгаар хийж гүйцэтгэх юм байна.

2025-01-10 10:00:00