• 70276811
  • 2021zaamar@gmail.com
"МОНГОЛ БИЧИГТЭН СУМ" БОЛЛОО.

Монгол Улс нь 2003 онд Төрийн хэлний тухай хууль, 2015 онд Монгол хэлний тухай хуулийг баталжээ. Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт ХЭЛНИЙ ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫГ тусган хэрэгжүүлэн 2024 оныг “Үндэсний бичиг үсэг, соёлын жил” болгон зарлаж Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах талаар томоохон ажлууд улсын хэмжээнд зохион байгуулагдсан.

Энэ ажлын хүрээнд Заамар сумын хэлний бодлогын зөвлөл нь төрийн байгууллагууд, Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл бичгийн багш нар, сум орон нутгийн удирдлагуудтай хамтран ажилласан бөгөөд манай сумын төрийн байгууллагууд, хэлний бодлогын зөвлөл, Ерөнхий боловсролын сургуулийн багш нар тэр дундаа монгол хэл бичгийн багш Р. Жавзандулам багш идэвхи санаачлагатай манлайлан хамтран ажилласны үр дүнд Заамар сум “МОНГОЛ БИЧИГТЭН СУМ” боллоо та бүхэнд баярлалаа. Цаашдын үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд илүү их амжилт хүсье.

2024-12-16 00:00:00