Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- МЭДЭЭ
- ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУД
- ШИЛЭН ДАНС
- ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САН
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ЗУРГИЙН САН
“НИЙГМИЙН САЛБАРЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ” ЗААМАР СУМЫН ХАЙЛААСТ БАГТ 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажиллана.
Орон нутгийн иргэдэд тэгш хүртээмжтэйгээр хүрч үйлчлэх зорилгоор Төв аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн харьяа агентлаг, байгууллага болох аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Нийгмийн даатгалын газар, АЗДТГ-ын Залуучуудын хөгжлийн төв, Улсын бүртгэлийн хэлтсийн “Явуулын үйлчилгээ” Заамар сумын иргэд, хүүхэд багачуудад хүрч үйлчилнэ.
Явуулын үйлчилгээнд багцын урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, чих хамар хоолой, урологи, эхо, мэдрэл, эмэгтэйчүүд зэрэг эрүүл мэндийн үзлэг, хүүхэд хамгаалал, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээнд хамруулах, нийгмийн даатгалын багц хуулийн танилцуулга, үйлчилгээ, газрын асуудлын үйлчилгээ зэрэг иргэдийн эрэлт хэрэгцээнд шаардлагатай үйлчилгээнүүд багтаж байна. Явуулын үйлчилгээ нь төрийн байгууллагуудын үйлчилгээг нэг дороос авах боломжтой байдаг учир иргэдийн хувьд цаг хугацаа, хөрөнгө санхүү хэмнэх давуу талтай юм.
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг, мэс засал гэмтлийн амбулатори, ДОХ БЗХ-ын үзлэг явагдана.
Ажиллах үйлчилгээнүүд:
Эрүүл мэндийн үзлэг оношлогоо, эрт илрүүлэг
Улсын иргэний болон хуулийн этгээдийн, эд хөрөнгийн Улсын бүртгэлийн үйлчилгээ
Нийгмийн даатгалын үйлчилгээ
Газрын даамлууд, газрын тухай асуудлууд