Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- МЭДЭЭ
- ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУД
- ШИЛЭН ДАНС
- ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САН
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ЗУРГИЙН САН
Төв аймгийн Заамар сумын Засаг Даргын Тамгын Газарт сумын орон нутгийн төсвийн хөрөнгөөр 19,900,000 төгрөгийн үнэтэй газрын киоск машиныг Эрхэт Инноваци ХХК-аас худалдан авч, иргэд өөрсдөө газрын тухай асуудлуудаа шийдвэрлэхээр болсон байна.
Мөн Төв аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас 19,900,000 төгрөгийн өртөгтэй газрын киоск машиныг Заамар суманд суурилуулсан ба энэхүү киоск машиныг Хайлааст багийн байранд байршуулсан байна.
Газрын киоск машинаас газрын гэрчилгээ, кадастрын зураг, газрын эрх шилжүүлэх хүсэлт гэх зэрэг газартай холбоотой олон үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэж байна.