• 70276811
  • 2021zaamar@gmail.com
“НИЙГМИЙН САЛБАРЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ” ЗААМАР СУМАНД

“НИЙГМИЙН САЛБАРЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ” ЗААМАР СУМАНД 2024 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд ажиллана.

Орон нутгийн иргэдэд тэгш хүртээмжтэйгээр хүрч үйлчлэх зорилгоор Төв аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн харьяа агентлаг, байгууллага болох аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Нийгмийн даатгалын газар, АЗДТГ-ын Залуучуудын хөгжлийн төв, Улсын бүртгэлийн хэлтсийн “Явуулын үйлчилгээ” Заамар сумын иргэд, хүүхэд багачуудад хүрч үйлчилнэ.

Явуулын үйлчилгээнд багцын урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, чих хамар хоолой, урологи, эхо, мэдрэл, эмэгтэйчүүд зэрэг эрүүл мэндийн үзлэг, хүүхэд хамгаалал, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээнд хамруулах, нийгмийн даатгалын багц хуулийн танилцуулга, үйлчилгээ зэрэг иргэдийн эрэлт хэрэгцээнд шаардлагатай үйлчилгээнүүд багтаж байна. Явуулын үйлчилгээ нь төрийн байгууллагуудын үйлчилгээг нэг дороос авах боломжтой байдаг учир иргэдийн хувьд цаг хугацаа, хөрөнгө санхүү хэмнэх давуу талтай юм.

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг, мэс засал гэмтлийн амбулатори, ДОХ БЗХ-ын үзлэг явагдана.

2024-10-19 14:29:36