• 70276811
  • 2021zaamar@gmail.com
"АЛТАН НАМАР-2024" үзэсгэлэн худалдаа

"Алтан намар-2024"  үзэсгэлэн худалдаанд 2 аж ахуйн нэгж, 14 иргэн 96 төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 9,463,000 төгрөгний борлуулалтын орлоготойгоор амжилттай болж өндөрлөлөө.

Үзэсгэлэн худалдааны "Хэрэглэгчдийн талархалыг хүртсэн бүтээгдэхүүн"-ээр - Тосон 1-р багийн төмс, хүнсний ногоо тариалагч- Д.Мөнхбаатар эхнэр З.Энхдулам,

"Онцлох шинэ бүтээгдэхүүн"-ээр- Хайлааст 3-р багийн иргэн Б.Батдорж,

"Борлуулалтаараа тэргүүлсэн бүтээгдэхүүн"-ээр- Тосон 1-р багийн иргэн Ж.Дорлиг нар шалгарлаа.

Нийт оролцсон аж ахуйн нэгж, иргэддээ талархал илэрхийлье

2024-10-18 00:00:00