• 70276811
  • 2021zaamar@gmail.com
ГОЛ, УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Туул гол Лүн орчимд үерийн аюултай түвшинг 60 см даван үерлэж байна.

Аймгийн хэмжээнд 2024 оны 07 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар Туул, Тэрэлж, Хэрлэн зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдсэн байна.

Туул, Хэрлэн зэрэг голууд үерийн түвшинг 5-40 см, Туул гол Лүн орчимд үерийн аюултай түвшинг 60 см даван үерлэж байна.

Бид юу хийх хэрэгтэй вэ?

Голуудын ай сав, голын гольдрол дагуу оршин сууж буй МАЛЧИД, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУД өндөрлөг газар, аюулгүй бүс рүү нүүн шилжих, цаг агаарын мэдээ мэдээллийг тогтмол авч байх, бага насны хүүхдийг цаг агаарын таагүй нөхцөл байдлын үед ганцааранг нь хараа хяналтгүй явуулахгүй байх. Голын ус үерлэсэн, аадар бороо орж байх үед малаа голоор гаргахгүй байх, автомашин, мотоцикль, морьтой голын ус гатлахаас аль болох татгалзах,

АЯЛАГЧ, АМРАГЧИД анхаарал болгоомжтой байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол, нуур, цөөрмийн уснаас хол байх, зориулалтын бус хөвөгч хэрэгсэл ашиглахгүй байх, цогтой нурмаа бүрэн унтраах, галын аюулгүй байдлаа хангах, байгаль дэлхийдээ аливаа төрлийн хог хаяж үлдээхгүй байх,

ЖОЛООЧ та зөвхөн баталгаат зам, гүүрээр зорчих, /үерийн түвшин давсан голын усыг гатлахгүй байх, шавар, намаг, балчигтай замыг сонгож зорчихгүй байх,/ цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол хүлээн авч аюулгүй байдлаа хангана уу.

#сэрэмжтэйбайя

Төв аймаг Цаг агаарын мэдээ мэдээлэл

2024-07-04 17:36:12