Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- МЭДЭЭ
- ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУД
- ШИЛЭН ДАНС
- ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САН
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ЗУРГИЙН САН
Заамар сум байгуулагдсаны 101 жилийн ойн баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээ эрхлэх ААН, Иргэд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ИРГЭН, ААН-Д ТАВИГДАХ ШААРДЛАГА
ТОХИЖИЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР:
Хоол үйлдвэрлэлийн гэр нь 4-5 ханатай, салхинаас хамгаалсан хүндрүүлэгч бэхэлгээтэй, хулдаасан дэвсгэртэй байх
Гэрийн бүрээс нь цагаан, хир тортоггүй, бүрэн бүтэн байх
Гэрийн үүдний хооллох хэсэгт 3х3м хэмжээтэй сүүдрэвчтэй байх
Ширээ, сандал байрлуулах, гадна болон дотор гэрэлтүүлэгтэй байх
ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР:
Цахилгаан плетка, даралтад сав болон хийн тулга ашиглах (газ)
Даралтад сав нь үйлдвэрлэсэн огноотой, ашиглалтын хугацаа дуусаагүй, гадна бүрэн бүтэн байдал хэлбэр алдаагүй, ашиглалтын дэвтэртэй байх
Ил зуух галлагаа ашиглахгүй байх
Галын хор байрлуулах /4кг, ашиглалтын хугацаа дуусаагүй байх/
ЭРҮҮЛ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР:
Ажлын дүрэмт хувцастай байх (малгай, хормогч,бээлий гэх мэт)
Гар ариутгагч, амны цаас, нэг удаагийн хэрэгслүүд ашиглах
Хоол хүнсний савлагааг эрүүл мэндийн шаардлага хангасан цаасан уут, цаасан сав баглаа ашиглах
Хүнсний бүтээгдэхүүн болон дээжийг зориулалтын хөргөгч, хөргүүрт хадгалах
Хүнсний бүтээгдэхүүний түүхий эдийн /мах, сүү, ногоо / шинжилгээ бичигтэй байх
Стандартын шаардлага хангасан зөөврийн усны сав хэрэглэх
Хогийн сав байрлуулах /том/
Шингэн хаягдлын сав байрлуулах / том /
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИД ТАВИГДАХ ШААРДЛАГА
3*3 хэмжээтэй асар, сүүдрэвчинд худалдаа хийх
Худалдан борлуулах бүтээгдэхүүний хаяг шошго, үйлдвэрлэсэн огноо, сав баглаа боодол бүрэн бүтэн байх
Хүнсний бүтээгдэхүүний шошгонд тусгасан нөхцөлд хадгалж, худалдах, хөргөгч, хөлдөөгч болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан байх
Хогийн сав байрлуулах /гадна, дотор/