Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- МЭДЭЭ
- ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУД
- ШИЛЭН ДАНС
- ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САН
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ЗУРГИЙН САН
Баяр наадмын хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцох хүүхдийн аюулгүй байдлыг ханган дараах бичиг баримтын бүрдэл болон хамгаалах хувцас хэрэгсэл дутуу тохиолдолд сумын баяр наадамд уралдуулахгүй болохыг анхаарна уу. Үүнд:
Уралдаанч хүүхдийг гэнэтийн ослын даатгалд заавал хамруулсан байх
Эрүүл мэндийн үзлэгт орсон, эрүүл хүүхдээр морио унуулсан байх
Хурдан морины уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасан хамгаалах хэрэгсэл /малгай, тохойвч, өвдгөвч, цээживч/-ийг өмссөн байх
Хурдан морио 8-аас дээш насны хүүхдээр унуулсан байх
Хурдан морины уралдаанч хүүхдийн эцэг, эх асран хамгаалагчаас зөвшөөрөл авсан байх
Хурдан морины уралдаанч хүүхдийн эцэг, эх асран хамгаалагч нь хурдан морины эзэн уяачтай аюулгүй байдлын гэрээ байгуулсан байх
Гурвалсан гэрээг нийгмийн бодлогын мэргэжилтэн Н.Лхагвасүрэн /95210660/, 1-р сургуулийн нийгмийн ажилтан Л.Батцэцэг /99221542/, Хайлааст багийн уяачид 2-р сургуулийн нийгмийн ажилтан М.Энхсайхан /99927880/ нартай холбогдон байгуулах
Үсэргээ, сунгаа хийх, баяр наадамд оролцох бүртээ хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалах хувцас хэрэгслийг бүрэн бүтэн өмсүүлнэ үү
Заамар сумын ЗДТГ
2024 он