• 70276811
  • 2021zaamar@gmail.com
СУМЫН ОНЦГОЙ КОМИСС МЭДЭЭЛЖ БАЙНА. 

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС МЭДЭЭЛЖ БАЙНА. 

 Улсын хэмжээнд 2024 онд өвөлжилт, хаваржилт хүндэрсэн бөгөөд Заамар сум нь Төв аймгийн 27 сумын хэмжээнд шилэн зудтай 6 сумын нэг болоод байгаа билээ.

 Заамар сум малчин болон мал бүхий нийт 906 өрхтэй.

 Заамар сумын Онцгой комисс болон багийн Засаг дарга нараас гаргасан хүндрэлтэй байгаа малчин өрхийн бодит судалгаанд үндэслэсэн хүсэлтийн дагуу Улсын Онцгой комиссоос хуваарилан өгсөн 5тн гурил, 2.5тн будааг сумын ЗДТГ татан авалт хийж /1 өрхөд 10кг гурил, 5кг будаа/ 500 малчин өрхөд, Аймгийн Онцгой комиссоос хөнгөлөлттэй үнээр ирсэн 446 боодол өвсийг Төмстий 2-р багт 200 боодол, Тосон 1-р багт 166 боодол, Төвийн 4-р багт 80 боодол, Монголросцветмет ТӨҮГ-аас үнэгүй өгсөн 250 шуудай хорголжин тэжээлийг 250 өрхөд хуваарилж олгож эхлээд байна.

2024-03-12 00:00:00