• 70276811
  • 2021zaamar@gmail.com
МАРТЫН 8-НЫ АРГА ХЭМЖЭЭ

МАРТ-8 

Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр - Мартын 8-ны баярыг тохиолдуулан Засаг даргын Тамгын газар, Соёлын төв, Эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулсан “Энэ хүүхнүүд үү” баярын хөтөлбөр амжилттай явагдаж өндөрлөлөө.

Баярын арга хэмжээндээ хүрэлцэн ирсэн нийт эмэгтэйчүүд маань“Энэ хүүхнүүд үү” хөгжөөнт тэмцээний оролцогч болж, ур ухаан, авьяас чадвар, авхаалж самбаагаа сорин нэгэн үдшийг инээд хөгжөөн, баяр баясал, дурсамж дүүрэн өнгөрөөлөө.

Арга хэмжээндээ идэвхтэй оролцсон Та бүхэндээ дахин баяр хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Сумынхаа нийт эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүддээ Мартын 8-ны баярын халуун мэндийг өргөн дэвшүүлж, аз жаргал, хайр халамжаар үргэлж бялхаж байхын ерөөл өргөе!

Хүндэтгэсэн:

Засаг даргын Тамгын газар

Соёлын төв

Сумын эмэгтэйчүүдийн холбоо

2024-03-08 00:00:00