Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- МЭДЭЭ
- ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУД
- ШИЛЭН ДАНС
- ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САН
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ЗУРГИЙН САН
СУМЫН ОНЦГОЙ КОМИСС МЭДЭЭЛЖ БАЙНА
Сумын онцгой комисс 2024.02.16-ны өдрийн 18 цаг 20 минутаас 2024.02.17-ны өдрийн 09:00 цагийн хооронд нийт 17 тусламжийн дуудлага хүлээн авч, дуудлагын дагуу тасралтгүй ажиллаж, цасанд суусан 17 машин бүхий 50 гаруй иргэнийг аюултай нөхцөл байдлаас гарган ажиллалаа.
Онцгой комиссын хүн хүч, машин техник аль аль нь хязгаарлагдмал, цаг агаарын гамшигт үзэгдэл нь байгалийн давагдашгүй хүч болох тул иргэд Та бүхэн олон хоногийн өмнөөс Ус, цаг уурын болон Онцгой байдлын байгууллагаас анхааруулж сэрэмжлүүлсэн энэ цаг үед замд гарч өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхыг уриалж байна.
Сумын онцгой комиссын үйл ажиллагаанд өөрсдийн машин техникээр нэмэлт хүч үзүүлсэн
Н.Мөнхзориг, Т.Баянммөнх, Ч.Маналсүрэн, Д.Энхбат, М.Ууганбаяр, П.Баяраа нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.