• 70276811
  • 2021zaamar@gmail.com
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

ЗДТГ-ын Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний сул ажлын байрны талаарх мэдээлэл

Албан тушаалын зорилго:Мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малын генетик, нөөцийг ашиглах, хамгаалах, сайжруулах, мал үржлийн ажил үйлчилгээ, бүртгэлийг зохион байгуулах, сурталчлах, тайлагнах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэлийн стандартыг хангуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, бэлчээр, тэжээл, усан хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарч, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг ханган гүйцэтгэлийн үр дүнг сумын ЗДТГ-ын даргын өмнө хариуцана.

Тавигдах шаардлага:

-Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад тэнцсэн байх.

- Мал аж ахуй, Зоо-инженер, технологи, мал эмнэл зүй, менежмент ба удирдахуй мэргэжлээр бакалавраар төгссөн байх.

-Ажлын ачаалал даах, багаар ажиллах чадвартай байх.

Ажилласан жил: Шаардахгүй.

Ангилал: Төрийн захиргаа

Шатлал: ТЗ-9

Цалингийн хэмжээ: Үндсэн цалин 1 100 000 төгрөг.

Нэмэгдэл: Төрийн алба хаасан хугацааны, орон нутгийн, зэрэг дэвийн нэмэгдэл.

Ажиллах нөхцөл: Хэвийн, 8 цаг

Хугацаа:2023.10.30-ныг хүртэл ажлын өдрүүдэд ЗДТГ-ын 208 тоот өрөөнд авна.

Холбогдох утас: 99839350

2023-10-16 00:00:00