• 70276811
  • 2021zaamar@gmail.com
ЗАРЛАЛ

Заамар суманд 2023 оны 2-р ээлжийн цэрэг татлага 2023.10.5-нд өглөө 9:00 цагт эхэлнэ.

Монгол Улсын үндсэн хууль, Цэргийн албаны тухай хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргийн дагуу 18-25 насны цэргийн насны эрэгтэйчүүд хугацаат цэргийн албанд татагдах хуультай.

Цэрэг татлагын байранд очихдоо:

-Иргэний үнэмлэх

-Цэргийн үүрэгтний үнэмлэх

-Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх

-Эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх.

Цэргийн жинхэнэ албаны татлагаас зайлсхийсэн иргэн буюу саатуулсан албан тушаалтанд цэргийн албаны тухай хуулийн 36-р зүйл, зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 1,2-р хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

ЦЭРГИЙН НАСНЫ НИЙТ ЗАЛУУС ТА БҮХЭН ЦЭРЭГ ТАТЛАГАД ИДЭВХИТЭЙ ХАМРАГДАНА УУ

2023-10-03 00:00:00