• 70276811
  • 2021zaamar@gmail.com
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Заамар сумын Засаг даргын Тамгын газарт (ТҮ-5)-ийн “Архив бичиг хэргийн эрхлэгч” ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

НЭГ. Тавигдах шаардлага

Боловсрол: Дээд

Мэргэжил: Нийгмийн шинжлэх ухаан, Сэтгүүл зүй, Мэдээлэл харилцаа холбооны технологи, Уран зохиол, хэл шинжлэл, дуу дүрсний техник болон медиа үйлдвэрлэл.

Ур чадвар:

-Компьютерийн хэрэглээний программ, мэдээллийн дэвшилтэт технологи ашиглах чадвартай байх.

-Төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, монгол хэл, найруулгын чадвартай байх.

-Багаар ажиллах чадвартай

-Харилцааны өндөр соёлтой

-Ажлын ачаалал даах, хариуцлага хүлээн чадвартай.

ХОЁР.Бүртгүүлэх иргэн дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

1.Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт) “А” хэсгийг бүрэн бөглөж, 4х6 хэмжээтэй зураг наасан байх.

2.Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (Хуулбар)

3.Иргэний үнэмлэхийн хуулбар

4.Ажилд орохыг хүссэн өргөдөл

ГУРАВ.Хугацаа: 2023.10.05-ныг хүртэл авна.

Дээрх шаардлагыг хангасан иргэдийн баримт бичгийг ажлын өдрүүдэд ЗДТГ-ын 208 тоот өрөөнд хүлээн авна.

ДӨРӨВ. Мэдээлэл лавлагаа

Ажлын байртай холбоотой асуудлаар 99839350 дугаарын утсанд хандана уу.

2023-09-20 00:00:00