Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- МЭДЭЭ
- ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУД
- ШИЛЭН ДАНС
- ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САН
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ЗУРГИЙН САН
Хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцох хүүхдийн аюулгүй байдлыг ханган дараах шаардлагыг биелүүлэн оролцуулна уу. Үүнд:
• Уралдаанч хүүхдээ гэнэтийн ослыг даатгалд заавал хамруулсан байх
• Эрүүл мэндийн үзлэгт орсон, эрүүл хүүхдээр хурдан морио унуулсан байх.
• Хурдан морины уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасан хамгаалах хэрэгсэл /малгай, тохойвч, өвдгөвч, цээживч/-ийг өмсгөсөн байх
• Хурдан морио 8-аас дээш насны хүүхдээр унуулсан байх.
• Хурдан морины уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчаас зөвшөөрөл авсан байх.
• Хурдан морины уралдаанч хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч нь хурдан морины эзэн, уяачтай хүүхдийн аюулгүй байдлын гэрээ хийсэн байх.
• Гурвалсан гэрээг 7-р сарын 10-ны дотор Хайлааст багийн уяачид сургуулийн нийгмийн ажилтан Энхсайхантай /99927880/,
1,2,4-р багийн уяачид сумын нийгмийн бодлогын мэргэжилтэн Н.Лхагвасүрэнтэй /95210660/ холбогдож гэрээгээ хийнэ үү.
ЗААМАР СУМЫН ЗДТГ
2023 он