• 70276811
  • 2021zaamar@gmail.com
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Заамар сумын Засаг даргын Тамгын газар (ТҮ-5)-ын “Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтан” ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

НЭГ. Тавигдах шаардлага:

Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй.

Мэргэжил: Төрийн захиргааны болон нийгмийн ухааны чиглэлийн мэргэжилтэй байх.

Мэргэшил: Тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх.

Туршлага: Туршлага харгалзахгүй.

Ур чадвар:

- Төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, монгол хэл, найруулгын чадвартай байх.

- Компьютерийн хэрэглээний программ бүрэн эзэмшсэн, мэдээллийн дэвшилтэт технологи ашиглах чадвартай байх.

- Багаар, хамтран ажиллах чадвартай байх.

- Харилцааны өндөр соёлтой байх.

- Ажлын ачаалал даах, хариуцлага хүлээх чадвартай байх.

ХОЁР. Бүртгүүлэх иргэн дараах баримт бичгийг бүрдүүлнэ.Үүнд:

1.Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт)-ын “А” хэсгийг бүрэн бөглөж, 4х6 хэмжээтэй зураг наасан байх.

2.Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (Хуулбар)

3.Иргэний үнэмлэхийн хуулбар

4.Ажилд орохыг хүссэн өргөдөл

ГУРАВ.Хугацаа:

Дээрх шаардлагыг хангасан иргэдийн баримт бичгийг 2023.07.15-ныг хүртэл ажлын өдрүүдэд Засаг даргын Тамгын газрын 208 тоот өрөөнд хүлээн авна.

ДӨРӨВ. Мэдээлэл лавлагаа:

Ажлын байртай холбоотой асуудлаар 99839350 дугаарын утсанд хандана уу.

ЗААМАР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2023-06-29 00:00:00