Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- МЭДЭЭ
- ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУД
- ШИЛЭН ДАНС
- ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САН
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ЗУРГИЙН САН
Сумын хог хаягдал , ногоон байгууламж , зам гүүрийн засвар арчлалт , цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арчилгаа, малчдын өвлийн аюулгүй нөөц бүрдүүлэлт зэрэг ажлыг хариуцах бие даасан удирдлага, бүтэц бүхий “Заамарын хөгжил” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны шийдвэрээр байгуулсан билээ.
“Заамарын хөгжил” ОНӨААТҮГ нь үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байгаа бөгөөд өөрийн дүрэмд заасан үйл ажиллагааны чиглэлүүдийг шат дараалан нээж хэрэгжүүлж эхлээд байна.
Сумын аж ахуйн шинжтэй ажлуудыг хариуцан гүйцэтгэх чиг үүрэг бүхий тус газар өдгөө 10 байнгын орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж, цаашид үйл ажиллагааны чиглэл, цар хүрээгээ өргөжүүлэхийн хэрээр орон тоогоо нэмэгдүүлж ажлын байр бий болгохоор зорьж байна.
Тус газар энэ удаад олон жил малчид иргэдэд зуны цагт зорчиход хүндрэл үүсгэдэг байсан “Урт сайр”-т үерийн усны хоолойг суурилуулан ашиглалтад оруулжээ.
Зам харилцаа дэд бүтцийн асуудлыг орон нутгийн байгууллага ийнхүү өөрийн техникийн боломж бололцооны хүрээнд шийдвэрлэж байгаа нь цаг хугацаа, хөрөнгө санхүүг хэмнэхэд ихээхэн ач холбогдолтой болж байна.