• 70276811
  • 2021zaamar@gmail.com
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД СТРАТЕГИЙН КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр буюу 06 дугаар сарын 7-ны өдөр Стратегийн команд штабын сургууль Засаг даргын тамгын газрын хурлын танхимд 09:00 цагт эхэллээ. Ажиллагааны удирдлагын бүрэлдэхүүн газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээ хийж ажиллаа.

Төрийн байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүлэх, улсын гамшигтай тэмцэх болон төрийн цэргийн байгууллагын чиглэлийн төлөвлөгөөг тодотгох, нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг дээшлүүлэх зорилготой дадлага сургууль энэ сарын 09-нийг хүртэл үргэлжилнэ.

2023-06-07 00:00:00