Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- МЭДЭЭ
- ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУД
- ШИЛЭН ДАНС
- ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САН
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ЗУРГИЙН САН
Сумын 100 жилийн бүтээн байгуулалтын төлөвлөгөөт ажлын нэг сумын Эрүүл мэндийн төвийн 12 өрөө бүхий өргөтгөлийн барилгын шав тавих ёслол зуны эхэн сарын шинийн 15-ны өдрийн билэгт сайн өдөр боллоо.
Өргөтгөлийн барилга баригдсанаар эмч ажилчдын ажлын орчин нөхцөл сайжрахын зэрэгцээ шинээр шүдний кабинет байгуулагдах боломж бүрдэх юм.
Барилгыг сумын Засаг даргаас Аймгийн ИТХ, Аймгийн Засаг даргад хүсэлт тавьсны үндсэн дээр Аймгийн орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр тус тус санхүүжүүлэн “Заамар констракшн” ХХК гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд энэ оны 11 сард ашиглалтад орно.