• 70276811
  • 2021zaamar@gmail.com

Соёлын сэргэлт – 2023 аян, Төв аймгийн Заамар суманд 5-р сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдав. Чингис хаан үндэсний музей, Төв аймгийн Соёл, урлагийн газар, Монгол туургатан театр, Хаан найрал чуулга, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн баг хамт олноос бүрдсэн Соёлын сэргэлт-2023 аяны баг эртний түүх, соёлын дурсгалын өлгий болсон өгөөмөр баян Заамар суманд ажиллалаа.

Заамар суман дахь Соёлын сэргэлт 2023 аяныг, Заамар сумын Засаг дарга Л.Амгаланбаяр нээн үг хэлэхдээ “Соёлын яамнаас хэрэгжүүлж буй Соёлын сэргэлт – 2023 аян нь орон нутгийн ард иргэдийн соёлын түвшинг нэмэгдүүлэх, соёлын төвийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэмжих чиглэлтэй гэдгийг онцлоод, оролцогчид та бүхэн хөдөө нутагт соёлын өвд тулгуурласан мэдлэгийг түгээх гүүр нь болох юм шүү.” гэдгийг хэллээ.

Чингис хаан үндэсний музейн захирал, Академич С.Чулуун “Чингис хааны ёс суртахуун ба монголчуудын үнэт зүйлс” сэдэвт илтгэл тавилаа. Тэрээр мөн соёлын яамнаас хэрэгжүүлж буй Соёлын сэргэлт-2023 аяны ач холбогдлыг олон нийтэд таниулахын зэрэгцээ хүүхэд, залуучуудад хандан түүх, соёлоо таньж мэдсэн, оюун санааны үнэт зүйлтэй дэлхийн Монгол хүн болохын төлөө хичээх хэрэгтэйг онцлон хэлэв.

Төв аймгийн Соёл, урлагийн газарТөв аймгийн Заамар сум

2023-05-13 00:00:00