• 70276811
  • 2021zaamar@gmail.com
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”

Хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, төрийн үйлчилгээг нэг дороос шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдэд хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Заамар 2 дугаар сургуулийн спорт зааланд 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 11.00-18.00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцох байгууллагууд

1. Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Төрийн архивын тасаг

2. Төв аймаг дахь Шүүхийн Тамгын газар

3. Төв аймгийн Прокурорын газар

4. Төв аймгийн Цагдаагийн газар

5. Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

6. Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар

7. Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтэс

8. Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс

9. Хууль зүйн туслалцааны төвийн Төв аймаг дахь салбар

10. Хүний эрхийн Үндэсний Комиссын Төв аймаг дахь салбар

Хамрагдах байгууллага, иргэд:

Заамар сумын иргэд, хөдөлмөрчид болон аж ахуйн нэгж, байгууллага оролцоно.

Эдгээр үйлчилгээг үзүүлнэ:

1. Шинээр болон шинэчлэн батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах

2. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх

3. Төрийн архивын лавлагаа, хуулбарын үйлчилгээ үзүүлэх

4. Шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, нэхэмжлэл хүлээн авах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх

5. Төв аймгийн Прокурорын газрын үйл ажиллагааг сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгөх, гомдол, хүсэлтийг хүлээн авах, хууль зүйн зөвлөгөө өгөх

6. Галт зэвсгийн сургалтад хамрагдаж гэрчилгээ авах шаардлага хангасан иргэдэд гэрчилгээ олгох, гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой гомдол, мэдээлэл хүлээн авах, зөвлөгөө өгөх

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагааг сурталчлах, өр, төлбөртэй эсэх лавлагаа олгох, иргэн, эрүү, захиргааны зөрчлийн талаар өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх

8. Газрын харилцааны цахим системээр үйлчилгээ үзүүлэх, газрын тухай хууль тогтоомжийг сурталчлах, зөвлөгөө, мэдээлэл өгөх

9. Шүүх шинжилгээний хэлтсийн үйл ажиллагааг сурталчлах, цусны даралт хэмжих, гарын дардас авах

10. -Дотоод хэргийн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн элсэлтийн журам болон Криминалистикийн шинжээч мэргэжлийн талаар мэдээлэл өгөх

11. Иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэл хийх, гэрчилгээ олгох, гадаад паспортын захилга авах, зөвлөгөө өгөх

12. Хүний эрхийн Үндэсний Комиссын Төв аймаг дахь салбарын үйл ажиллагааг сурталчлах, хууль зүйн зөвлөгөө өгөх, өргөдөл, гомдол хүлээж авах

13. Заамар сумын Хайлааст багийн Заамар 2 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагчдад сургалт зохион байгуулах

14. Хууль зүйн туслалцааны төвийн Төв аймаг дахь салбарын үйл ажиллагааг сурталчлах, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх

15.Иргэд, байгууллагад нотариатын үйлчилгээ үзүүлэх

2023-05-09 00:00:00