• 70276811
  • 2021zaamar@gmail.com
"МАТЕМАТИК СТАНДАРТ-IX" ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Заамар сумын Засаг дарга Л.Амгаланбаярын нэрэмжит "Математик стандарт- IX" олимпиадыг Заамар сумын 1-р сургууль болон УБ хотын математик-англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай "Олонлог" сургууль хамтран 2023-04-23-ны өдөр амжиллттай зохион байгууллаа.

Тус олимпиадын сэдэв боловсруулалт болон засагч багшаар УМО-ын 5 удаагийн аварга багш Б.Ганбилэг, УМО-ын хошой аварга П.Чимэг нараар ахлуулсан "Олонлог" сургуулийн 6 багш ажиллав.

Олимпиадад 18 сургуулийн 566 сурагч, 21 бага ангийн багш оролцож оюун ухаан, эрдэм мэдлэгээ сорин өрсөлдсөнөөөс Заамар сумын 1-р сургуулийн багш, сурагчид алт-6, мөнгө-6, хүрэл-9 хүртэж багийн дүнгээр 9 дэх удаагаа тэргүүн байр, Цээл сумын ЕБС 2-р байр, Баянчандмань сумын ЕБС 3-р байр тус тус эзэлж олимпиадын “Уяач багш”-аар Заамар сумын 1-р сургуулийн математикийн багш М.Гэрэлмаа, бага ангийн багш Ц.Цэвэлмаа нар шалгарлаа.

Олимпиадад амжилттай оролцсон нийт багш, сурагчдадаа талархал илэрхийлье

2023-04-25 00:00:00