• 70276811
  • 2021zaamar@gmail.com
ЗАРЛАЛ

ЗАРЛАЛ

2023.03.20

2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 04 дугаар сарын 21-ний өдрийн 16:00 цагийг дуустал "Хоршоо хөгжүүлэх сан"-аас зээл хүсэгчийн төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/361 дүгээр тушаалын дагуу Заамар сумын ЗДТГ-ын ХАА-н тасгийн дарга Э.Энхтүвшин хүлээн авна.

Холбоо барих утас: 88046004, 95283350

Төсөл хэрэгжүүлэгчийн тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

1. Төслийн товч агуулга;

2. Хуулийн этгээдийн нэр;

а.Үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй хаяг байршил;

б.Хуулийн этгээдийн албан ёсны хаяг;

в.Төсөл хэрэгжих байршил.

Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагааны тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

1. Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны технологийн ажиллагаа;

2. Түүхий эдийн чанарын үзүүлэлт, нөөц;

3. Үйлдвэрлэлийн хүчин чадал;

4. Хэрэгжүүлэх төсөлд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт.

Удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

1. Даргын иргэний үнэмлэхийн хуулбар;

2. Бүтэц, орон тоо;

3. Ажиллагсдын мэргэжил, мэргэшил, ур чадвар;

4. Шинээр бий болгох ажлын байрны тоо;

Хоршоо, ЖДҮҮЭ иргэн нь төсөлд дараах материалуудыг хавсаргасан байна:

1. Зээлийн өргөдөл;

2. Төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо;

3. Хөрөнгө оруулалтын тооцоо (өөрийн хөрөнгө оруулалтын хэмжээ, зээлийн зарцуулалтын тооцоо);

4. Төслийн өгөөж, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа.

5. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, иргэний хувьд иргэний үнэмлэхний хуулбар;

6. Иргэн, хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа;

7. Барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар;

8. Хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар;

9. Сүүлийн жилийн санхүүгийн баталгаажсан тайлан /иргэний хувьд хамаарахгүй/;

10. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тухайн жилийн тодорхойлолт иргэний хувьд хамаарахгүй;

11. Нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж байгаа шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт иргэний хувьд хамаарахгүй;

12. Төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;

13. Төлсөн татварын хэмжээ болон татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх харьяа татварын албаны тодорхойлолт;

14. Тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл.

15. Төсөл бүрэн хэрэгжүүлэх баталгаа.

Төсөл, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч хоршоо, ЖДҮҮЭ иргэн бүрэн хариуцна.

2023-03-20 18:36:03